Үйлчлүүлэгчийн мөрдөх дүрэм

Үйлчлүүлэгч нь өөрийн түвшинд тохирсон замыг сонгож гулгах нь аюулгүй байдлын үндэс юм.

  1. Үйлчлүүэгч нь кассаас аюулгүйн зааврыг тасалбарын хамт авч заавал уншиж танилцсан байна.
  2. Анх удаа гулгаж байгаа үйлчилүүлэгчид цанын сургалтанд хамрагдах шаардлагатай. Цанаар гулгах техник эзэмших нь таны аюулгүй байдлын эхлэл байх болно.
  3. Аюулгүй баййдлыг хангаж ХАМГААЛАХ ХЭРЭГСЭЛ (нуруу, өвдөгний хамгаалалт болон каск) заавал хэрэглэх.
  4. Мэргэжлийн болон дунд шатны замаар гулгах гулгагч нарын чадвар дундаас дээш түвшний гулгагч байх ба чигээрээ буух үйлдэл хийхгүй байх.
  5. Цанын зам дээр зогсолт хийх шаардлага гарвал замаа чөлөөлж зогсох. Замын голд суух болон хэвтэх үйлдлийг хориглоно.
  6. Цанын зам дээрх бүх анхааруулах самбарыг (Хурдаа сааруулна уу, Чигээрээ буухыг хориглоно, Хурдаа тохируулж эргэлт хийж бууна уу) харах бөгөөд хориг тавьсан газар орохгүй байх
  7. Эм ба спиртийн төрлийн зүйл хэрэглэн согтуурсан, мансуурсан байдалтайгаар гулгахгүй
  8. Цанаар гулгах үедээ гар утас, хөгжим ашиглахгүй
  9. Цанын зам дээрх ажиллаж буй цас боловсруулах машин, урдаа гулгаж буй гулгагчыг тойрч гарна

10.  Цанын эргүүлийн зөвлөгөөг тэр даруй хүлээн авна.

11.  Осол гэмтэл гарсан тохиолдолд цанын эргүүл болон 91007847 дугаарын утсанд мэдэгдэнэ.

12.  Ил задгай тамхи татахыг хориглох бөгөөд тамхийг зөвхөн зөвшөөрөгдсөн цэгт татна.

13.  Үйлчлүүлэгч нь биедээ хатуу болон хурц үзүүртэй зүйл авч явахгүй байх

14.  Анхааруулгыг зөрчин гулгаснаас үүссэн бэртэл гэмтлийг СКАЙ РЕЗОРТ хариуцахгүй болно.

15.  СКАЙ РЕЗОРТ – ийн эд хөрөнгөд хохирол учруулсан тохиолдолд хохиролыг барагдуулна.

16.  Цана чарганы талбай уруу хүүхэд тэвэрч болон хүүхдийн тэрэгтэй орохыг аюулгүйн үүднээс хатуу хориглоно.

17.  Цанын талбай уруу энгийн болон цанын гуталтай орохыг хориглоно

18.  Үйлчилгээний тасалбарын дуусах хугацааг баримтлах

19.  СКАЙ РЕЗОРТ таны эрүүл мэнд, аюулгүй байдалд байнга анхаарч ажиллана. БАЯРЛАЛАА.

 

ЦАНЫН ЭРГҮҮЛИЙН ЭРХ ҮҮРЭГ

  1.  “Скай резорт” –ын эргүүл нь үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс аюултайгаар гулгаж буй үйлчлүүлэгчдэд арга хэмжээ авах эрхтэй
  2. “Үйлчлүүлэгчийн мөрдөх дүрэм” – ийн дагуу шаардах эрхтэй
  3. Аюултайгаар гулгасан үйлчлүүлэгч эргүүлийн ажилтанаас анхны сануулгыг авсанаас хойш дахин тухайн үйлдлээ давтсан тохиолдолд ЦАНЫН ЭРГҮҮЛ – ийн шийдвэрээр билетийг хүчингүй болгох эрхтэй
  4. Цанын эргүүлийн шийдвэр нь эцсийн шийдвэр бөгөөд тайлбар авах болон буцаах боломжгүй
  5. Тохирсон түвшиний зам санал болгох  ба анхааруулга,  зааварчилгаа тогтмол өгөх үүрэгтэй.
  6. Бэртсэн үйлчлүүлэгчдэд анхны тусламж үзүүлэн, “эмнэлгийн анхан шатны тусламжийн төв” – рүү хүргэх үүрэгтэй.

 

СНОУБОАРДЫН АЮУЛГҮЙН ЗААВАР

  1. Сноубоардын хамгаалалтын малгайг, гарын үений хамгаалалт  зайлшгүй өмсөх.
  2. Амрах үедээ сноубоардаа тайлсан тохиолдолд түгжээг нь газарт хүргэхгүй байх
  3. “Үйлчлүүлэгчийн мөрдөх дүрэм” – ийг мөрдөх

 

ЛИФТЭНД АЮУЛГҮЙ ЗӨВ СУУХ АРГА

  1. Дарааллан нэг эгнээнд 2 хүн байна
  2. Лифтээр үйлчлүүлэхдээ дэс дарааллаараа байрлалаа эзлэн бусад үйлчлүүлэгчдийн цана дээр гишгэхээс сэргийлэх
  3. Цанын таягаа гартаа барин лифтний сандал дээр гүйцэд сууна уу
  4. Лифтний аюулгүйн даруулгыг буулгана уу
  5. Ганцаараа сандал дээр суух бол сандлын гол хэсэгт сууна уу
  6. Лифтний сандлыг савлахгүй байна уу
  7. Лифтний аюулгүйн даруулгыг тортой хэсэгт хүрээд өргөнө үү
  8. Буух цэгт ойртох үед хоёр таягаа гартаа барин аюулгүйн даруулгыг өргөн, буухдаа бэлдэнэ үү
  9. Лифтнээс буух үед таяг болон цанын урд хэсгийг дээш өргөн бууна уу

10.  Шаардлагатай бол ажилтнаас тусламж хүснэ үү.

11.  Та цанын замын сонголтоо зөв хийж аюулгүй байдалдаа анхаарна уу

 

ЧАРГАНЫ ЗАМААР ҮЙЛЧЛҮҮЛЭХ АЮУЛГҮЙН ЗААВАР, ЗӨВЛӨМЖ

  1. Урсдаг лифтээр дээш гарахдаа чаргаа дээш өргөн барих, лифтээр үйлчлүүлж байхдаа чаргаа чирэх болон дээр нь суух мөн алхах үйлдэл хийхийг хориглоно.
  2. Урсдаг лифтнээс буухдаа халитарч болон бүдэрч унахаас болгоомжлох, хөлөө зөөж зөөлөн буух.
  3. Урсдаг лифтээр үйлчлүүлж байгаад хувцас орооцолдох, хөл хавчуулагдсан тохиололд яаралтай чарганы ажилтанд мэдэгдэж аваарын товчлуурыг дарж лифтийг зогсоох.
  4. Чарганы зам дээр гэмтэл бэртэл авсан тохиолдолд чарганы ажилтан болон эргүүлийн ажилтанд мэдэгдэж анхны тусламж авч, шаардлагатай тохиолдолд “Эмнэлгийн анхан шатны тусламжийн төв” – рүү хүргүүлэх.
  5. Чаргаар гулгахдаа чарган дээр байрлалаа өөрт эвтэйхэнээр сонгох буюу хөл, гараа унжуулахгүй, чирэхгүй, түлхэж хүч нэмэхгүй байх.
  6. Хөл, гараараа тулсанаас чарганы чиглэл өөрчлөгдөж, бусадтай мөргөлдөх, унах, бэртэх эрсдэлтэй.
  7. Чаргаар ар араасаа дарааллан гулгахгүй байх, зэрэгцээ эгнээнээс гулгах.
  8. Замын голд зогсолт хийсэн бол бусдад болон өөртөө бэртэл учруулахааргүй замаа чөлөөлж зогсох.
  9. Гулгаж дуусаад чарганаасаа хурдан босох,ухарч гулгахгүй байх, бусдад болон өөртөө бэртэл учруулахгүйгээр, мөргөлдөх болон мөргүүлэхээс зайлс хийж, дээрээс гулгаж буй үйлчилүүлэгчийг харж,заасан чиглэлээр замаа чөлөөлөх

10.  Чаргаар зөвхөн чарганы зориулалтын талбай дээр гулгах. Цанын зам уруу чаргатай орохыг хориглоно

11.  “Үйлчлүүлэгчийн мөрдөх дүрэм” – ийг мөрдөх.