Маркетинг, борлуулалтын менежер

Ажлын байрны зорилго:

  • Компанийн реклам сурталчилгаа, олон нийтийн харилцааны бодлогын хүрээнд харилцагчид, зах зээл, олон нийтэд чиглэсэн бүх төрлийн реклам сурталчилгаа, идэвхжүүлэлт урамшууллын бодлого, хөтөлбөр болон төлөвлөгөөг төсөвлөх, хэрэгжүүлэх, хянах, тооцоо нийлэх, үр нөлөөг нь үнэлэх
  • Сурталчилгааны байгууллагуудтай үр ашигтай хамтын ажиллагаа тогтоох ажлыг хариуцан гүйцэтгэж тайлагнах
  • Маркетинг, борлуулалтын бодлого, стратеги, чиглэлийн дагуу үйл ажиллагааг зохион байгуулах

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Бизнесийн удирдлага, маркетингийн менежмент чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй,
  • Баримт бичиг боловсруулах, тооцоо судалгаа хийж, дүгнэлт өгөх чадвартай
  • Үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжилтийг хангуулах, хянах, удирдах чадвартай
  • Хамтран ажиллах болон харилцах ур чадвартай
  • Шинийг санаачлагч, эрэлхийлэгч, бүтээлч сэтгэлгээтэй