Гэр Камп

Манай хамт олон таныг шинээр ашиглалтанд орсон Гэр Кампдаа урьж байна. Энэхүү Гэр кампийн онцлог нь Гольфийн талбайн хажууд Богд уулын хүрхрээгийн ам, урсгал дээр баригдсанаараа давуу талтай. Монголын уламжлалт гэрийн хэв загварыг тусгаж, зочидоо илүү таатай байх боломжийг бүрдүүлэн дотор зохион байгуулалтыг шийдсэн. Дотоод заслыг хийхдээ үйлчлүүлэгчийн тав тухыг дээд зэргээр хангаж ариун цэврийн өрөө болон шүршүүр суурилуулж бусад хэрэгтэй зүйлсийг багтаасан.