Монголд Их Британийн Мэргэжлийн гольфын холбооны багшаар хичээл заалгаж гольф сурах боломж

Урин дулаан цаг ирж Монголын гадаа талбайн гольфын улирал эхэлж байна.

Гольф гэдэг гайхамшигтай спортоор хичээллэж эхлэх, эсвэл тоглолтын техникээ илүү сайжруулахыг хүссэн хүн бүрд Маунт Богд Гольф Клабын зүгээс Дэлхийн түвшний талбай дээр мэргэжлийн багшаар заалгах боломжийг олгож байна.

Их Британийн мэргэжлийн гольфын холбооны гишүүн багш Кевин Брэнд Дэлхийн 50 гаруй улсад аялан, 25 жилийн турш гольфын хичээл заасан туршлагатай.

Гольфыг бүрэн тоглож сурахын тулд 2-3 сарын сургалтад хамрагдах шаардлагатай байдаг ба эхнээс нь зөв техниктэй тоглож сурах нь маш чухал байдаг.

Гольфын хичээлд 1 удаа хамрагдахад баруунд багадаа 100 ам.доллар зарцуулдаг бол Монголд Дэлхийн түвшний сургалтыг маш боломжийн үнээр буюу 20 ам.доллараар авах боломжийг олгож байна.

Мөн бид тууштай суралцах зорилготой хүмүүст зориулан тусгай хичээлийн болон тоглонгоо заалгах, бие даан тоглох хүртэлх үйлчилгээг хамруулсан багцуудыг санал болгож байна.

Та эхлээд ганцаарчлан эсвэл найз нөхөд хамт олноороо 1 удаа сургалт авч үзээд өөрт тохирсон сургалтын багцыг тусгайлан гаргуулж авах боломжтой.