Нээлттэй ажлын байр

Үйлчлэгч

Ажлын байрны зорилго

Обьектын цэвэрлэгээ үйлчилгээг хариуцах


Тавигдах шаардлага

  • Цэвэрч нямбай
  • Хянуур нямбай, хариуцлагатай, өөриймсөг сэтгэлтэй
  • Хурдан шаламгай хөдөлгөөнтэй, ачаалал даах чадвартай
  • Үйлчилгээний байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно

Нэмэлт мэдээлэл 

Өглөө оройдоо ажилчдын автобустай 

Ажлын хувцас хэрэгсэл, хоол компаниас

Хаах огноо: 2018-12-15
Анкет бөглөх

Цагийн цана болон боардын багш

Ажлын байрны зорилго

Цанын баазаар үйлчлүүлэгчдийн анхлан суралцагчдад цана/сноубоардоор гулгаж сурахад нь зааж зөвлөх, ахисан болон дунд түвшний техник эзэмшүүлэх

Тавигдах шаардлага

  • Биеийн тамирын чиглэлээр их дээд сургууль төгссөн /оюутан байж болно/
  • Англи хэлний мэдлэг зохих түвшинд эзэмшсэн
  • Харилцаа үйлчилгээний соёлтой
  • Багаар ажиллах чадвартай
  • Бие бялдрын хөгжил сайтай
  • Уулын цанын техник, гулгах ур чадвартай бол давуу тал болно /сургаж ажилд авна/

Нэмэлт мэдээлэл

Өглөө, оройдоо ажилчдын автобустай

Ажлын хувцас хэрэгсэл, хоол компаниас хариуцна

Хаах огноо: 2018-12-15
Анкет бөглөх

Касс

Ажлын байрны зорилго

Кассын орлогыг нягтлан бодох бүртгэлийн мөрдөгдөж байгаа журмын дагуу хөтөлж, кассын орлогын үнэн зөв байдлыг хариуцан ажиллах үүрэгтэй.

Тавигдах шаардлага

  • Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй
  • Харилцаа үйлчилгээний соёлтой
  • Багаар ажиллах чадвартай

Нэмэлт мэдээлэл 

Өглөө оройдоо ажилчдын автобустай 

Ажлын хувцас хэрэглэл, хоол компаниас

Хаах огноо: 2018-12-15
Анкет бөглөх

Маркетинг, борлуулалтын ажилтан

Ажлын байрны зорилго

  • Компанийн борлуулалтын бодлого, стратеги, чиглэлийн дагуу үйл ажиллагааг зохион байгуулах
  • Цана, гольфын улиралд хүлээн авалт, цасны баярын захиалга авах, арга хэмжээг зохион байгуулах

Тавигдах шаардлага

  • Бизнесийн удирдлага, маркетингийн менежмент чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Хамтран ажиллах болон харилцах ур чадвар сайн
  • Баримт бичиг боловсруулах, тооцоо судалгаа хийж, дүгнэлт өгөх чадвартай
  • Шинийг санаачлах, шийдэл олох чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай

 

 

Хаах огноо: 2018-12-15
Анкет бөглөх

Маркетинг, борлуулалтын менежер

Ажлын байрны зорилго:

  • Компанийн реклам сурталчилгаа, олон нийтийн харилцааны бодлогын хүрээнд харилцагчид, зах зээл, олон нийтэд чиглэсэн бүх төрлийн реклам сурталчилгаа, идэвхжүүлэлт урамшууллын бодлого, хөтөлбөр болон төлөвлөгөөг төсөвлөх, хэрэгжүүлэх, хянах, тооцоо нийлэх, үр нөлөөг нь үнэлэх
  • Сурталчилгааны байгууллагуудтай үр ашигтай хамтын ажиллагаа тогтоох ажлыг хариуцан гүйцэтгэж тайлагнах
  • Маркетинг, борлуулалтын бодлого, стратеги, чиглэлийн дагуу үйл ажиллагааг зохион байгуулах

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Бизнесийн удирдлага, маркетингийн менежмент чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй,
  • Баримт бичиг боловсруулах, тооцоо судалгаа хийж, дүгнэлт өгөх чадвартай
  • Үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжилтийг хангуулах, хянах, удирдах чадвартай
  • Хамтран ажиллах болон харилцах ур чадвартай
  • Шинийг санаачлагч, эрэлхийлэгч, бүтээлч сэтгэлгээтэй

 

Хаах огноо: 2018-12-15
Анкет бөглөх

Бариста/Бармен

Ажлын байрны зорилго

Үйлчилгээний стандартын дагуу үйлчлүүлэгчдын тав тухтай найрсаг орчинг бүрдүүлж, сэтгэл ханамжийн түвшинг хамгийн их болгоход чиглэсэн түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх 

Тавигдах шаардлага

  • Тусгай дунд болон түүнээс дээш боловсролтой
  • Бармен/Бариста үнэмлэхтэй 
  • Бармен/Баристагийн ажлын туршлагатай
  • Англи хэлний анхан дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Харилцаа үйлчилгээний соёлтой

Нэмэлт мэдээлэл

Өглөө, оройдоо ажилчдын автобустай

Ажлын хувцас хэрэгсэл, хоол компаниас хариуцна

Хаах огноо: 2018-12-15
Анкет бөглөх

Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн инженер

Ажлын байрны зорилго 

  • Компанийн хэмжээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог бүрэн хэрэгжүүлэх
  • ХАБЭА-н талаар сургалт явуулах, ажиллагсдын мэдлэг чадварыг дээшлүүлэх
  • Ажилтан болон үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй аюулаас сэргийлэх

Тавигдах шаардлага 

  • Инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • ХАБЭА-н мэргэжлийн үнэмлэх сертификаттай
  • Тус чиглэлээр 3-аас доошгүй жил ажиллаж байсан туршлагатай
  • Бичиг баримт боловсруулах чадвартай
  • Autocad болон цахилгаан автоматикын мэдлэгтэй бол давуу тал болно

Нэмэлт мэдээлэл 

Өглөө, оройдоо ажилчдын автобустай

 

Хаах огноо: 2018-12-15
Анкет бөглөх

Борлуулалтын ахлах нягтлан бодогч

Ажлын байрны зорилго 

Компанийн борлуулалтын бүртгэлийн үнэн зөв байдал, борлуулалтаас үүдсэн авлагын барагдуулалт болон үлдэгдэлд хяналт тавих, холбогдох тайлан мэдээллийг цаг тухай бүр гаргах, Кассуудын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, удирдлагаар хангах


Тавигдах шаардлага 

  • Нягтлан бодох бүртгэлийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • НББОУС, Татварын хууль тогтоомжийн талаар бүрэн мэдлэгтэй
  • Мэргэжлээрээ 3-с доошгүй жил ажилласан туршлагатай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Төлөвлөх, удирдан зохион байгуулах чадвартай
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалттай
  • Хамтран ажиллах, харилцах ур чадвартай

Нэмэлт мэдээлэл

Ажлын байрны онцлогоос хамаарч үйл ажиллагааны цагтай уялдаж ажиллах тул уян хатан цагийн хуваариар ажиллах боломжтой байх  /долоо хоногийн 2 өдөр амарна, бусад өдрүүдэд хуваарийн дагуу ажиллана/

 

Хаах огноо: 2018-12-15
Анкет бөглөх