Скай Резортод "Дэлхийн цасны өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.

"Дэлхийн Цасны Өдөр"-ийг "Хайртай Хүмүүстэйгээ Хамтдаа" Тэмдэглэлээ

"Скай Резорт" компани "Монголын Цанын Холбоо", "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар", "Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хороо"-той хамтран 2019/01/19 ны өдөр "Дэлхийн цасны өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Дэлхийн өнцөг булан бүрд Дэлхий Цасны Өдрийг FIS буюу Дэлхийн Цанын Холбооноос 
*Цасны спортыг хүүхэд залуучуудад сурталчлах, 
*Залуу үеэ байгаль орчныг хайрлан хамгаалахад сургах, байгальд ойр байлгах,
*Цасны спортын эрүүл мэндийн ач холбогдлыг таниулах зорилгоор зохион байгуулдаг байна.

Монгол дахь Дэлхийн Цасны Өдрөөр хүүхэд багачуудад "Үнэ төлбөргүй" цанын хичээл зааж, сурган, Хүүхдийн Хөгжөөнт Уулын цанын тэмцээн зохион байгуулж, гэр бүлийн дунд хөгжөөнт тэмцээн зохион байгуулан нийт 50 хүүхэд гэр бүлийн хамт хамрагдсан ба Уулын цанын тэмцээний Эрэгтэй ангилалд Тэргүүн байранд Ариунбат, Дэд байранд Манлайжав, 3 байранд #ХашЭрдэнэ, Эмэгтэй ангилалд Тэргүүн байранд #Инжин, Дэд байранд #Сондорбаяр, 3 байранд #НандинЭрдэнэнар тус тус шалгарлаа.

Мөн тус баярын хүрээнд Хүүхдүүдийн дунд зохион байгуулсан гар зургийн уралдааны Тэргүүн байранд #Эрмүүнзаяа, Дэд байранд #Алтанцэцэг, 3 байранд #Энххүслэн нар тус тус шалгарлаа.

Дэлхийн цасны өдрөө бидэнтэй хамт тэмдэглэж, идэвхтэй оролцсон хүүхдүүд, авхаалж самбаагаа сорин тэмцээнд орсон бяцхан цаначид болон эцэг, эхчүүддээ маш их баярлалаа.