Хөтөлбөр

Оюутны өдөр /Пүрэв гариг бүр/

Уламжлал болсон энэхүү хөтөлбөрийг Оюутнууд андахгүй. Пүрэв гариг бүр оюутан залуустаа Цана+Лифт 20,000, Боард+Лифт+Хамгаалалтын малгай 25,000 төгрөгөөр үйлчилдэг.

 

Цанын Сургалтын курс

Скай Резортод Уулын цана, Сноубоард, Гүйлтийн цанын мэргэжлийн сургагч багш нарын баг цанын сургалт зохион байгуулдаг бөгөөд энэ улиралд 1 сарын турш хамрагдах боломжтой цанын курс бүртгэлээ эхлүүлсэн байна.

 

Үнэнч хэрэглэгчийн урамшуулал

Скай Резорт цанын бааз үнэнч хэрэглэгчийн хөтөлбөр  “Stamp me” аппликейшнийг нэвтрүүллээ. Манай үйлчлүүлэгчид 12 сарын 2-ноос эхлүүлэн худалдан авалтын үнийн дүндээ бонус оноо цуглуулан 3 шатлал бүрд 3 төрлийн бэлгийг сонгон урамшуулал болгон авах боломжтой.

2017-2018 оны цанын улирлын хугацаанд хуримтлуулсан оноогоороо санал болгож буй урамшууллуудаас сонгон үнэгүй тасалбараа аваарай.