Олон Улсын Гольфын Тэмцээнүүд Маунт Богд Гольфын Талбайд

Скай Резорт ХХК –ийн “ Маунт Богд Гольф, Каунтри Клаб”-ын санаачилгаар өнгөрсөн 7 сарын сүүлээр Монгол-Япон болон Монгол-Хятад тамирчидийн ур чадварыг сорьсон олон улсын найрамдалт тэмцээн болж өнгөрлөө.

ХАКУХО КАП 2017

Япон улсад зохиогддог  " Хакухо Кап” хүүхдийн сумо бөхийн тэмцээнийг “ Хакухо Кап” гольфын тэмцээн болгон өргөжүүлж, тэмцээний хүндэт зочиноор Мэргэжлийн сумогийн 69-дэх  Их Аварга Хакухо Даваажаргал уригдан оролцлоо.

Тэмцээнд Япон Улсын 31, Монгол улсын 42 гольфчид оролцсоноос:

Д. Намжилдорж – 5,6 оноогоор эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байр

А.Тамир   -    5,4 оноогоор эрэгтэйчүүдийн төрөлд 2-р байр

Д.Ичинноров - эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байр эзэлж,

Хамгийн хол буюу “ The Longest Drive ” төрөлд Масааки Ёошихара, нүхэнд хамгийн ойр цохисон буюу “Nearest the pin “ төрөлд Н.Жаргалсайхан 1,9 метр үзүүлэлтээр тэргүүлэв.

 

XILI FRIENDLY MATCH 2017

Хятад улсын Шинзен мужид байрлах “ШИЛИ Гольф, Каунтри Клаб” –тай хамтран эхний жилдээ зохион байгуулсан ‘’INTER CLUB FRIENDLY MATCH 2017’’амжилттай зохион байгуулагдсан бөгөөд тэмцээнд оролцсон тамирчид болон ялагчиддаа баяр хүргэж, улам их амжилт хүсэн ерөөе!

Ц.Амраа "Champion 1st place"
Б. Жамбалсүрэн "Champion 2nd place"
Ma Jia "Lady Champion"
О.Оюунболд "Nearest the Pin"
А.Хаянхярваа "Longest Drive"
О.Оюунболд "1st Best Score"
Б. Жамбалсүрэн "2nd Best Score"