THE LONGEST HOLE FINAL

Энэхүү аяллын гол зорилго нь Гольфын спортод Геннисийн амжилтыг хамгийн холын зайд туулснаар шинэчлэн тогтоосон бөгөөд Монгол Алтайн нурууны хамгийн өндөр уул болох Алтай Таван Богдын ноён оргил Хүйтэн-гээс 2017 оны 6 сарын 29-ний 9 цагаас эхэлж 2017 оны 9 сарын 16-ний өдрийн 16 цагт Маунт Богдын Гольфын талбайд өндөрлөлөө.

Тоглолт нь 1 гольфын тамирчин Adam Rolston /Адам Ролстон/, 1 кеди/туслах/ Ron Rutland / Рон Рутланд/ хоёрын нийт 82 өдрийн турш 2011км зайд 20093 цохилт хийн Геннисийн амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Өөрсдийн голфын хэрэгсэл, бөмбөг төдийгүй хоол хүнс бусад ахуйн хэрэгслээ 2 дугуйтай монгол тэргэн дээр биеийн хүчээр түрж  аялах замдаа нутгийн эсвэл аяллын компанийн ямар нэг хөтөч авалгүй зэрлэг тал, уул толгод, говь цөлөөр дэлхийн хамгийн хүн цөөнтэй хөдөө нутгийг хөндлөн туулж байна.

Тэдний зүүн зүгт Улаанбаатар хотыг чиглэн гарсан аялал сүүлийн цэг болох Маунт Богд Гольфын талбай уруу чиглэх хүнд бэрх аялалд гарцаагүй тулгарч байгаа бэрхшээл бол өөрсдийн хоол ундыг олох, тухайн бүсийн хэцүү хүнд тааварлашгүй цаг агаарыг даван туулах юм.

Тоглолтуудыг цэвэр Гольфын дүрмийн дагуу явуулах бөгөөд бүхий л цохилт болон оноог тусгайлсан апп-т бүртгэж явсан. /purpose- built app/ Скай Резорт компанийн зүгээс энэхүү түүхэн үйл явдалд хамтран ажилласандаа баяртай байгаа бөгөөд  хоёр тамирчиндаа спортын өндөр амжилт хүсье.