Үйлчилгээний нөхцөл
үйлчилгээний нөхцөл desk
Үйлчилгээний нөхцөл
үйлчилгээний нөхцөл mob
Үйлчилгээний нөхцөл
Үйлчилгээний нөхцөл
Үйлчилгээний нөхцөл
1. “Скай Ресорт” ХХК-ийн албан ёсны бүтээгдэхүүн “www.skyresort.mn” нь худалдааны цахим орон зайг бий болгож, худалдаа, үйлчилгээг цахимаар авах боломжийг олон нийтэд хүргэнэ.
2. Үйлчилгээний нөхцөл нь цахим худалдааны системд Албан ёсны гэрээт борлуулагчаас бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдах, Хэрэглэгч худалдан авахтай холбоотой үүсэж буй харилцааг зохицуулна.
3. Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
· “Цахим худалдааны систем” гэж Албан ёсны гэрээт борлуулагчийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг Хэрэглэгчдэд санал болгох, худалдан авалтыг цахимаар хийх үйлчилгээг бүрдүүлсэн цахим вэб хуудас https://www.skyresort.mn/ (цаашид “Sky Resort” гэх);
· “Хэрэглэгч” гэж Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, “Sky Resort”-г хэрэглэж буй иргэний эрх зүй бүрэн чадамжтай иргэн, хуулийн этгээдийг;
· “Албан ёсны гэрээт борлуулагч” гэж Бараа бүтээгдэхүүн борлуулах болон үйлчилгээ үзүүлэх албан ёсны эрхтэй хуулийн этгээд, хувь хүнийг;
· “Цахим гарын үсэг” гэж Хэрэглэгчийг танин баталгаажуулах үйл ажиллагаанд хэрэглэж буй нэвтрэх нууц үг, баталгаажилтын нэг удаагийн нууц үг, бусад цахим өгөгдлийг тус тус ойлгоно.
4. Хэрэглэгч нь “Sky Resort”-д нэвтэрч, бүртгүүлэхээс өмнө Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлоготой бүрэн танилцах үүрэгтэй. Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлоготой бүрэн танилцаж, эдгээр нөхцөл, бодлогод заасан нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд “Би хүлээн зөвшөөрч байна.” гэсэн товчийг идэвхжүүлснээр Хэрэглэгчийг зөвшөөрсөнд тооцно.
5. Хэрэв Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд хүлээн зөвшөөрөхөөс татгалзах эрхтэй. Татгалзсан тохиолдолд “Sky Resort”-г зориулалтын дагуу бүрэн ашиглах боломжгүй болох үр дагавар үүсэхийг анхаарна уу.
6. “Sky Resort” нь Албан ёсны гэрээт борлуулагчийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг Хэрэглэгчид хүргэж, танилцуулах болон худалдан авалтыг цахимаар хийх боломжийг өөрсдийн цахим худалдааны системээр дамжуулан Хэрэглэгчид олгоно.
7. Хэрэглэгч нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байх бөгөөд насанд хүрээгүй хүүхэд хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх), харгалзан дэмжигч, асран хамгаалагчийн хамт үйлчилгээний нөхцөлийн дагуу худалдан авалт хийх боломжтой.
8. Үйлчилгээний нөхцөлийг хэрэгжилтэд “Скай Ресорт” ХХК болон Хэрэглэгч нар нь хамтран хяналт тавина.
1. Хэрэглэгчээр бүртгүүлэхдээ “Sky Resort”-ийн Нэвтрэх хэсгийг сонгон “Нэвтрэх” болон “Бүртгүүлэх” гэсэн сонголтын аль нэгийг сонгож өөрийн цахим шуудангийн хаяг болон утасны дугаарыг илгээнэ. “Sky Resort”-оос Хэрэглэгчийн албан ёсны цахим хаяг болон гар утасны дугаар луу нэвтрэх нэг удаагийн нууц үг бүхий цахим гарын үсгийг илгээнэ. Хэрэглэгч нь тухайн цахим гарын үсгээр нэвтэрсний дараа нэвтрэх шинэ нууц үг болох өөрийгөө тодорхойлох цахим гарын үсэг зохиож, өөрийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
2. “Sky Resort”-д цахим шуудангийн хаягаар бүртгүүлэхээс гадна өөрийн албан ёсны facebook хаягаар шууд бүртгүүлж, “Shoppy”-д нэвтрэх боломжтой.
3. “Sky Resort”-д Хэрэглэгчээр бүртгүүлснээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ захиалах, өөрийн захиалгыг хянах эрх үүснэ.
4. Хэрэглэгч нь “Sky Resort”-д нэвтрэх цахим шуудан болон цахим гарын үсгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсний улмаас өөрт болон бусдад учирсан аливаа хохирлыг Хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
5. Хэрэглэгч “Sky Resort”-н талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй бөгөөд www.skyresort.mn дээрх онлайн туслах, https://www.facebook.com/skyresortofficial-д хандан мессэж илгээх, info@skyresort.mn цахим хаяг, эсвэл хэрэглэгчийн тусламж хэсгээс “Санал хүсэлт илгээх” формыг бөглөн илгээх боломжтой.
6. Хэрэглэгч нь өөрийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.
7. Skyresort.mn”-н хэвийн ажиллагаа, түүний мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн нууцлалыг “Скай Ресорт” ХХК хариуцна.
1. Захиалга хийх хугацаа:
Хэрэглэгч “Sky Resort” цахим худалдааны системийг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж болно.
2. Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа:
· Хэрэглэгч нь захиалга хийснээс хойш 48 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. “Sky Resort”-д захиалга баталгаажсанаар Хэрэглэгч болон Албан ёсны борлуулагч нарын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
· Захиалгын төлбөр 48 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдана. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд Хэрэглэгч хүсвэл захиалгыг дахин шинээр үүсгэх боломжтой.
· Хэрэглэгч 48 цагийн дотор төлбөрийг гүйцэтгэж чадаагүйн улмаас захиалга цуцлагдсан тохиолдолд “Скай Ресорт” ХХК ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.
3. Хэрэглэгч нь ажлын өдрүүдэд 10:00-22:00 цагийн хооронд 7700-0909 дугаараар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой.
4.
НӨАТ-ын цахим баримт илгээх тухай
Захиалгын и-баримт нь “Скай Ресорт” ХХК-ийн үйл ажиллагааны онцлогоос хамааран захиалга хүргэгдсэнээс хойш ажлын 5-7 хоногийн дотор Хэрэглэгчийн бүртгэлтэй цахим хаягт болон Хэрэглэгчийн профайл хэсэгт илгээгдэнэ.
НӨАТ төлөгч биш байгууллагын бараа бүтээгдэхүүний захиалгын и-баримт нь зөвхөн сугалааны эрхтэй илгээгдэнэ.
Дээрх нөхцөлүүд нь хувь хүн болон байгууллагын НӨАТ-ын цахим баримтад хамааралтай болно.
1. Хэрэглэгч захиалга хийж баталгаажуулсны дараа цахим хэлбэрээр захиалгын хуудасны мэдээлэл авна. Мөн “Sky Resort” нь захиалгыг баталгаажуулж байх хугацаанд захиалгын нийт дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагч Байгууллагын нэр, дансны дугаар зэргийг Хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр хүргэнэ.
2. Хэрэглэгчийн хийсэн захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд “Миний Бүртгэл” хэсгээс захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
3. Захиалга хийгдсэнээс хойш 48 цагийн дотор Хэрэглэгч нь төлбөрийг хүлээн авагчийн дансанд шилжүүлэх, байршуулах шаардлагатай. Төлбөрийг шилжүүлэх, байршуулахад системд заагдсан зааврыг зайлшгүй дагаж мөрдөнө.
4. “Sky Resort” нь захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан хүлээн авснаар захиалга автоматаар баталгаажна.
5. “Sky Resort” нь Хэрэглэгчид захиалга хийгдсэнээс хойш 48 цагийн хугацаанд төлбөр гүйцэтгэх боломжийг олгож байгаа бөгөөд тус хугацаанд захиалгыг цуцлах, өөрчлөх боломжтой.
6. Хэрэглэгч бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэлтэй сайтар танилцаж, захиалгаа давхар нягтлах үүрэгтэй бөгөөд захиалгын төлбөрийг төлсөн бол тус захиалгыг дараах нөхцөлөөс бусад тохиолдолд буцаах, цуцлах боломжгүй. Үүнд:
7. Хэрэглэгч цахим тасалбар болон купон худалдан авсан тохиолдолд захиалга өгсөн цаг, өдрөөс 24 цагийн дотор буцаах боломжтой.
1. Цахим барааны тэмдэгтүүд нь “Скай Ресорт” ХХК-ний өмч бөгөөд бараа бүтээгдэхүүний барааны тэмдгүүд нь Брендүүдийн өмч болно. Энэхүү вэбсайтын лого, нэр, бүтэц, загвар, контентыг хуулах, олшруулах, дуурайх, бусад хэлбэрээр ашиглах болон бусад этгээдийн зүгээс ашиг олох зорилгоор ашиглахыг хориглоно.
2. “Скай Ресорт” ХХК-ийн оюуны өмчийн эрх зөрчигдсөн тохиолдолд холбогдох этгээдэд Оюуны өмчийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
1. Хэрэглэгч “Sky Resort”-н үйл ажиллагаанд холбогдуулж санал хүсэлт, гомдол гаргах эрхтэй бөгөөд санал хүсэлт, гомдлыг цахим хэлбэрээр “Санал хүсэлт илгээх” форм бөглөж гаргана.
2. Хэрэглэгч нэн тэргүүнд санал хүсэлт, гомдлоо дээр дурдсан хэлбэрээр буюу Shoppy.mn-тэй шууд холбогдон гаргах бөгөөд “Скай Ресорт” ХХК-ийн нэр хүнд болон үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж компанийн нэр хүндэд халдахуйц байдлаар олон нийтийн хэрэгслээр мэдээлэл түгээх зэргээр хориглосон аливаа үйлдлийг гаргахгүй байх үүрэгтэй.
3. Хэрэглэгчийн гомдлыг хүлээн авч формд үлдээсэн утасны дугаар, цахим хаягаар холбогдож хэр хугацаанд хэрхэн шийдэх тухай мэдэгдэнэ. “Sky Resort” таны асуудлыг судлаад өгсөн хариу болон авсан арга хэмжээнд та сэтгэл хангалуун бус байгаа тохиолдолд та Монгол Улсын шүүхэд хандаж маргааныг шийдвэрлүүлэх боломжтой.
Хэрэглэгчийн мэдээллийн нууцлал
1. Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг “Нууцлалын бодлого”-оор зохицуулна.
1. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлсийн улмаас талуудын энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол нөгөө талдаа ажлын гурав хоногийн дотор цахим шуудангаар дамжуулан мэдэгдэх ба энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэх хугацаа нь энэхүү нөхцөл байдал үргэлжлэх хугацаагаар хойшлогдоно.
2. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс бий болсон нь нэг сараас дээш хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд талууд асуудлыг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ.
3. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс гэдэгт талуудын хараа хяналтаас гадуур болсон, урьдчилан таамаглах боломжгүй, урьдчилан сэргийлж, шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглан даван гарах боломжгүй дараах саад тотгор тохиолдсоны улмаас талууд энэхүү Үйлчилгээний нөхцөлд заасан үүргээ биелүүлж чадахгүйд хүрэхийг ойлгоно. Үүнд:
· Зарласан болон зарлаагүй дайн, зэвсэгт мөргөлдөөн, бослого, гадаадын түрэмгийлэл, хорлон сүйтгэх ажиллагаа, хувьсгал;
· Байгалийн бүх төрлийн гамшиг /гал түймэр, газар хөдлөлт, хүчтэй хар салхи, шуурга, аянга цахилгаан, үер усны гамшиг зэрэг/
· Төрийн албан тушаалтны хуулийн дагуух болон хууль бус үйлдэл, эс үйлдэл, эрх зүйн акт, тушаал, захирамж;
· Тэсрэлт, дэлбэрэлт, машин үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн эвдрэл, цахилгааны ноцтой гэмтэл; бүх төрлийн хязгаар хориг, өвчин тахал, хорио цээр, хариуцлагаас чөлөөлөгдөх хүсэлтэй талын аж ахуй нэгжид тохиолдсон ажил зогсолт, ажил хаялт;
· Программ хангамж, техник тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл, хакер халдлага зэрэг, үүнээс бусад талуудын хүсэл зоригоос үл хамаарах шалтгаануудыг ойлгоно.
4. Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас талууд хууль болон энэхүү Үйлчилгээний нөхцөлд заасан үүргээ биелүүлээгүй эсвэл зохих ёсоор биелүүлээгүй талууд үүнийг нотолсны дүнд харилцан бие биений өмнө болон гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхгүй.
НЭГ. ЦАНЫН БААЗААР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ЕРӨНХИЙ
АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
1.1 Үйлчлүүлэгч нь цанын баазын үйлчилгээний танхим, зам, талбайд байршуулсан аюулгүй ажиллагааны заавар, анхааруулга, санамжтай танилцаж, дагаж мөрдөх үүрэгтэй.
1.2 Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гулгах болон гулгах үедээ согтууруулах ундаа хэрэглэхийг хатуу хориглоно.
1.3 Гулгах үедээ гар утас ашиглах /утсаар ярих, селфи хийх, видео бичлэг хийх/ болон чихэвчээр хөгжим сонсох нь анхаарал сарниулах аюултай тул ашиглахыг хориглоно.
1.4 Цана, сноүбоард, чарга, тюбингээр жирэмсэн болон тухайн үйлчилгээнд тохирохгүй бага насны хүүхдэд үйлчлэхгүй.
1.5 Цана, чарганы гулгах талбай руу бага насны хүүхэд тэвэрч орох, хүүхдийн тэрэг болон энгийн гуталтай (Тюбинг тасалбартай үйлчлүүлэгч лифт явах чиглэлд) орохыг хориглоно.
1.6 Үйлчлүүлэгч нь цанын баазын ажилтны тавьсан аюулгүй ажиллагааны заавартай холбоотой шаардлагыг өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс заавал биелүүлнэ.
1.7 Гулгах үедээ биедээ хатуу болон хурц үзүүртэй эд зүйлс авч явахыг хориглоно.
1.8 Өөрт тохирсон гулгах замаас гарах, зориулалтын бус замаар гулгах үйлдэл хийхийг хориглоно.
ХОЁР. ЦАНА, СНОҮБОАРДООР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН МӨРДӨХ
АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
2.1 Үйлчлүүлэгч нь цана, сноүбоардоор гулгах үйлчилгээ авахдаа цанын баазын замын мэдээлэлтэй урьдчилан танилцаж өөрийн гулгах ур чадварыг бодитоор үнэлж үйлчлүүлэгч өөрөө хамгаалалтын малгай хэрэглэхийг хүссэн тохиолдолд түрээсийн хамгаалалтын малгай хэрэглэх ба зааварчилгааг авч өөрт тохирсон замыг сонгон үйлчлүүлэх үүрэгтэй.
2.2 Үйлчлүүлэгч нь анх удаа гулгаж байгаа тохиолдолд цанын баазын сургалтын зориулалттай зам дээр зохих түвшний гулгах ур чадварыг эзэмших хүртэл дараагийн шатны замаар үйлчлүүлэхийг хориглоно.
2.3 Үйлчлүүлэгч нь гулгах үедээ чигээрээ хурдтай буухыг хориглох бөгөөд өөрийн гулгах хурдыг тохируулж хурд сааруулах үйлдлийг тогтмол хийж осол гаргах, гэмтэж бэртэх эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах, урьдчилан сэргийлэх үүрэгтэй.
2.4 Үйлчлүүлэгч нь гулгах зам дээр хэвтэх, суух зэрэг бусад үйлчлүүлэгчийн гулгах замд саад учруулсан үйлдэл хийхийг хориглоно.
2.5 Цана, сноүбоардоор 10-аас доош настай хүүхэд эцэг, эх, асран хамгаалагчтай үйлчлүүлнэ.
2.6 Үйлчлүүлэгч нь цанын эргүүлийн ажилтны тавьсан аюулгүй ажиллагааны заавартай холбоотой шаардлагыг өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс заавал биелүүлнэ.
2.7 Дараах зааварчилгааг үйлчлүүлэгч та дагаж мөрдсөнөөр өөрт болон бусдад учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх боломжтой юм. Аюулгүй байдлаа хангаж үйлчлүүлэх нь таны үүрэг юм
· Хурдаа тохируулж бусдыг мөргөхөөс сэргийлж гулгана уу
· Гулгах үед зайлшгүй шаардлагаар зогсох бол замаа чөлөөлнө үү!
· Цанын зам дээр зогсох, суух, хэвтэх зэргээр бусдад саад учруулахыг хориглоно
· Гулгаж эхлэхийн өмнө замын нөхцөл байдлыг сайтар ажиглаж, цанын замын уулзвар луу орохдоо бусад үйлчлүүлэгчдэд зам тавьж өгнө үү
· Хэрэв та осолд орсон болон ямар нэгэн ослыг харсан бол тухайн ослын талаар эргүүлийн ажилчдад мэдээлэл өгч хамтран ажиллана уу!
· Хувийн хамгаалах хэрэгслээ бүрэн хэрэглэж гулгах нь таны аюулгүй байдлын үндэс юм
· Цанын замд тавьсан анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг сайтар дагаж мөрдөнө үү!
· Хаалттай замаар гулгахыг хатуу хориглоно
· Согтууруулах ундаа болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ үйлчлүүлэхийг хатуу хориглоно
· Лифтэнд суух болон буухдаа аюулгүй байдлаа хангаж, анхааралтай үйлчлүүлнэ үү! Асуух шаардлагaтай зүйл байвал лифтний ажилтанд хандана уу!
ГУРАВ. ТЮБИНГ ЧАРГА, ЭНГИЙН ЧАРГААР ҮЙЛЧЛҮҮЛЭХ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН МӨРДӨХ
АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
3.1 Тюбинг чаргаар 6-аас дээш насны хүүхэд гулгана. Эцэг эх, асран хамгаалагч нь гулгаж буй хүүхдийнхээ аюулгүй байдлыг хариуцаж, байнгын хараа хяналт тавих үүрэгтэй.
3.2 Үйлчлүүлэгч нь аюулгүй ажиллагааны заавартай танилцаж чарганы ажилтны тавьсан шаардлага, зааварчилгааг дагаж мөрдөх үүрэгтэй.
3.3 Тюбинг чарганы талбайн гулгах хэсэгт эгнээ байраа эзэлж, гулгахад бэлдээд чарганы ажилтны зааварчилгаагаар зэрэг гулгах ба урдаа гулгаж буй хүнээс зай барьж гулгана.
3.4 Тюбинг чаргаар гулгаж байх үед хурдаа хасахдаа 2 хөлийн улыг газарт бүтэн тавина. Хөлөөрөө хашлага, хаалт болон цасан овоолго руу тулахыг хориглоно.
3.5 Гулгахдаа тюбинг чарганы 2 талын бариулаас барьж гулгана.
3.6 Урдаа яваа хүнийг мөргөхөөс сэргийлж хурдаа хасаж явна.
3.7 Гулгаж дуусаад тюбинг чарганаасаа хурдан босож өөртөө болон бусдад гэмтэл учруулахгүйн тулд мөргөлдөх болон мөргүүлэхээс зайлсхийж замаа хурдан чөлөөлнө.
3.8 Тюбинг чарганы талбайн гулгах хэсэгт эгнээ байраа эзэлж, гулгахад бэлдээд чарганы ажилтны зааварчилгаагаар зэрэг гулгана.
3.9 Жирэмсэн хүн болон өсгийтэй гутал, цанын гуталтай гулгахыг хориглоно.
1. “Скай Ресорт” ХХК нь Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр skyresort.mn сайт дээр нийтэд нээлттэй нийтлэх бөгөөд Хэрэглэгч нь танилцах үүрэг хүлээнэ.
2. Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан үйлчилгээний нөхцөл захиалгыг хүргэх шатанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх үйлчилгээний нөхцлийг үндэслэн бараа, бүтээгдэхүүнийг хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцох болно.